С.САРУУЛ
Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулагдаад жил гаруй болж байна. Тэгвэл УИХ-ын мөрдөн шалгах хорооны хянан шалгагч, шинжээч нар УИХ-ыд тайлангаа тавьснаар өчигдөр буюу энэ сарын 20-д татан буугдлаа. Түр хорооны дарга Б.Энхбаяр “Бид ганцхан Хөгжлийн банкийг шалгаагүй юм байна лээ. Сүүлийн 20-30 жилийн улс төр-бизнес-банк санхүүгийн бүлэглэлүүдийг илчилсэн. Идэж уугаад байна гээд байсан болохоос биш ЯАЖ гэдгийг мэдэхгүй байсан юм. Тэдний схемийг нь илчилсэн. Ард түмнийхээ нүдийг нээсэн юм. Ард түмнээ сэрээсэн юм. Энэ зориг шаардсан ажил байсан юм шүү” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn