С.САРУУЛ

Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа хүний амь нас онц харгис хэрцгийгээр хороосон гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ч давж заалдаж шүүхээс 11 жилийн ялаар шийтгүүлсэн Б.Махбалыг суллагдсан. Тэрбээр Хөгжлийн банкны шүүх хуралд оролцоод чөлөөтэй явж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар бид шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Б.Махбал суллагдаагүй. Хүн амины хэргээр 11 жилийн хорих ял авсан. Үргэлжлүүлэн ялаа эдэлж байгаа. "Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт дахин яллагдагчаар татагдсан учраас хорих ангиас түүнийг авчирч, шүүх хуралд оролцуулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn