Т.САЙХАН
Засгийн газар 2024 онд бүтэцдээ өөрчлөлт оруулж, шинээр агентлаг байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэрэгжиж байгаа хуулиуд амьдралд нийцэж байгаа эсэхийг 3-5 жил тутамд авч үздэг байх институцтэй болох ёстой гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл хамт өргөн барьж, энэ чиглэлээр ажиллах агентлаг байгуулахаар зорьж байна.
Хөгжилтэй улс орнуудын жишээг харахад 3-5 жилийн хугацаанд хуулийн хэрэгжилт, нийцлийг иргэдтэй хамтран хийдэг" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn