Т.САЙХАН
Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар Энэ талаар НПГ-аас Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг мөрдөх байгууллагаас таван удаа ирүүлсэн. НПГ хянаж үзээд дөрвөн удаа буцаасан. Харин тав дахь удаагийн хүсэлт гуравдугаар сарын 15-нд ирсэн бөгөөд хэлэлцэж үзсэнээр, цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар дээд шатны прокурор шийдвэрийг хянах ёстой, хянах ажиллагаа явагдаж байна. Дараа нь хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна. Иймд тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа гэсэн үг" гэх мэдээлэл өгсөн юм.
Хэргийг эргэн сануулбал, шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон байдаг. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.
Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсэж, үүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарт хорих ял оногдуулсан.
Эх сурвалж:www.polit.mn