Т.САЙХАН

Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд санал авч байгаа билээ.  Мөн энэ долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг  парламентад өргөн барих чигтэй байна.  Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn