Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө өглөөний уулзалт хийдэг болсон. Тэгвэл өнөөдөр хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өглөөний уулзалтаа хийлээ. Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Энэ үеэр "Глоб Интернэшнл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Наранжаргал "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг Монгол Улсад тогтвортой хөгжилд хөтөлж байгаа бодлого гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ гэж амласан ч хориг болсон хуулиуд гарч байна. Үүнд анхаарах шаардлагатай байна" гэлээ. .
Эх сурвалж:www.polit.mn