Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.  Улс төрийн намын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орж байсан. Хуулийн онцлог гэвэл дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна. Хоёрдугаарт, Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрвээ тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно, Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцэж батлах чигтэй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn