Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Америк доллар суларч, төгрөгийн ханш чангарсан хэвээр байна. Тодруулбал, гуравдугаар сарын 16-нд ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3.528.05 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3496 төгрөг болжээ. Төгрөгийн ханш нь валютын нөөц төлбөрийн тэнцлээс хамааралтай. Өнгөрсөн оны төлбөрийн тэнцэл 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байсан бол нүүрсний экспорт сэргэсэнтэй холбоотойгоор 700 сая ам.доллар болж буурсан. Харин энэ жилийн хувьд  нэг тэрбум ам.долларын алдагдалтай байх төсөөлөл бий.

Гэвч энэ оны эхний улиралд нүүрсний экспорт сайн, орлого өндөр байгаа нь төлбөрийн болон худалдааны тэнцэл алдагдалгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ утгаар сүүлийн үед гадаад валютын албан нөөц (ГВАН) өсөж, өнөөдрийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнтэй зэрэгцээд валютын дотоодын эрэлт буурсан байна. Энэ талаар Монгол банкны ерөнхийлагч Б.Лхагвасүрэн “Сүүлийн 14 хоногт арилжааны банкууд Монголбанкнаас валют худалдан авахаасаа илүү Төв банканд худалдах санал ирүүлж байгаа. Энэ утгаар дотоодод валютын эрэлт, хэрэгцээ тогтворжиж байна хэмээн харж байгаа.

Ингэснээр төгрөгийн ханш ковидын өмнөх түвшинд хүрээгүй ч тодорхой хэмжээгээр чангарч эхэлж байна. Улмаар инфляц Монголбанкны зорилтот түвшин болох нэг оронтой тоонд очих, ханш өөрөө тогтворжиж, төгрөг чангарах хүлээлэлттэй байна” гэсэн юм.

 

Хаан банкны анхдагч зах зээлийн арилжаа 109.44 хувьтай байна

 

Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн лхагва гарагт "Хаан банк IPO" анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа болсон. Ёслолыг нээж Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл явц өрнөж буй нь банкны эдийн засагт маш том реформ боллоо.Өнөөдөр Монгол Улсын банкны салбарт харилцагчийн тоогоороот тэргүүлдэг Хаан банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болго сноор манай улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн салбарт түүхэн үүр эг гүйцэтгэж байна. Монгол орны 21 аймаг 330 суманд хамгийн өргөн сүлжээ бүхий санхүүгийн ухаалаг цахим систем, цаг хугацааны зөрүүгүйгээр иргэн бүрд банкны хөрөнгө оруулагч болох боломжийг бүрдүүлж өгсөн нь маш том үнэ цэнэ бөгөөд нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Тэгвэл арилжаа эхэлсэн өдрийнхөө 17:10 цагийн байдлаар Хаан банкны хувьцааны захиалгын тоо 11.054, захиалгын үнийн дүн 178.837.864.464 төгрөг буюу арилжааны явц 97.52 хувьтай байсан юм. Харин өчигдрийн байдлаар захиалга 109.44 хувьтай буюу 15583 хүн 200.699.156.539 төгрөгийн захиалга ирүүлжээ. Гэхдээ манай хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг олж,  гарах сонирхолтой байдаг. Энэ нь ханшийн савлагаа үүсгэдэг гэдгийг эдийн засагчид үргэлж сануулж байгаа. Хэрэв та ямар нэгэн хувьцаанд хөрөнгө оруулах бол эрсдэлээ тооцож оролцох нь зүйтэй. Магадгүй зарим банкны хувьцаа шиг унах магадлал бий. 

Харин IPO хийх системийн таван банкнаас Худалдаа хөгжил, Хас банк үлдээд буй. Хас банк хувьцаагаа олон нийтэд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох байгууллагад өгөөд буйг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Мөн түүнээс арилжааны банкууд зээл гаргахгүй байна гэсэн олон нийтийн санал гомдол, хүлээлтийн талаар тодруулахад тэрбээр “Өнгөрсөн 2-3 дугаар сард зээл гарахгүй байна гэх гомдлыг иргэд гаргасан. Зээл олголт бага байсан нь банкууд IPO хийх гэж балансдаа анхаарч байсантай холбоотой” гэсэн юм.

Сүүлийн гурав хоногт 128 мянган тонн нүүрс арилжиж тонн бүрийг нь 538.650 төгрөгөөр борлууллаа.

Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны дуудлага худалдаагаар өнгөрсөн бямба “Энержи Ресурс” ХХК таван багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа. Дараагийн дуудлага арилжаагаар “Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг арилжив. Хуваариар өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн таван багц буюу нийт 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг 153.9 ам.доллар буюу 538.650 төгрөгөөр борлуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 76 (7061)