Т.САЙХАН

АТГ-аас өнөөдөр /04.13/ УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийжээ. 

Өглөөний 09:00 цагаас эхэлсэн нэгжлэгийн ажиллагаа 13:00 цагт дууссан байна. "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх боломж байхгүй" гэдгийг нэгжлэг хийсэн албаны хүмүүс мэдээллээ. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn