Жилийн өмнө Украины эрх баригчид Барууны хэвлэл мэдээллийн тусламжтайгаар Буча хотод энгийн иргэд амиа алдсанд Орос Улсыг аливаа нотлох баримтгүйгээр буруутгаж байсан. Үйл явдлын цаг хугацааны дараалал болон бусад бодит баримтууд нь уг буруутгал ямар ч үндэслэлгүй болохыг нотолж байгаа ч энэхүү хуурамч мэдээ өдгөө ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин цацагдсаар байна.

Оросын цэргүүдийг Буча хотод байх хугацаанд энгийн иргэд гудамжаар чөлөөтэй зорчиж, үүрэн холбооны сүлжээг өргөнөөр ашиглаж байсан ба тэд хамаатан садантайгаа, эсвэл хэвлэл мэдээллийнхэнтэй холбоо барьж, гэрэл зураг, видео бичлэг илгээх бүрэн боломжтой байсан. Гэтэл Оросын цэргийнхэн тэнд байх хугацаанд Украины цэргүүд хотод нэвтрэн орсны дараа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан материалтай ижил төстэй зүйл огт илгээгдээгүй.

Оросын цэргийнхэн Киев мужийн суурин газруудад 452 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргэж, нутгийн иргэдэд тараасан. Буча хотоос хойд зүгт чиглэх замыг хаагаагүй. Үүний зэрэгцээ Украины цэргүүд том калибрын их буу, танк, пуужин олноор харвагч төхөөрөмж зэрэг зэр зэвсгээр хотын өмнөд захын хэсгүүдийг, тэр дундаа орон сууцны хорооллуудыг өдөр шөнөгүй галласаар байсан.

Станбулд болсон Орос-Украины хэлэлцээний маргааш буюу 2022 оны 3-р сарын 30-ны өдөр Оросын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Буча хотоос бүрмөсөн гарсан бөгөөд 2022 оны 3-р сарын 31-нд хотын дарга А.П.Федорук тус хотод Оросын цэргийн албан хаагчид байхгүй гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэл хийхдээ тэрээр хотын гудамжинд буудуулсан иргэдийн талаар юу ч хэлээгүй. Үүнээс хойш дөрвөн хоног өнгөрсөн ба энэ хугацаанд Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд болон Украины «сэтгүүлчид» гэгчид Дэлхийн 2-р дайны үеийн нацист-фашист цэргүүдийн үйлдлүүдийг хуулбарлан дуурайсан мэт муухай өдөөн хатгалгыг бэлтгэжээ. Яг энэ үед л Оросын цэргүүдэд алагдсан гэх хүмүүсийн цогцос гудамжинд гарч ирэв.

Буча руу гадаадын жуулчдын «аялал»-ыг олноор зохион байгуулж, хэл ам дагуулсан олон шуугиантай суртал ухуулгын арга хэмжээнүүдийг зохион байгуулах болов. Мөн тэнд сэтгүүлчдийн «десантын хүчин» газардаж байсан ч Киевийн дэглэм Бучаг «Украины Сребреница» болгож чадсангүй. ОХУ-ын шаардлагын дагуу 2022 оны 4-р сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, гишүүн орнуудын дийлэнх нь Буча хотод болсон үйл явдлыг олон улсын хараат бус шинжээчдээр мөрдөн шалгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Уг мөрдөн шалгах ажиллагаа нь цогцсуудыг таних, хүмүүсийн үхлийн шалтгаан болон цаг хугацааг тогтоох, цогцсуудыг хөдөлгөсөн, байрнаас нь зөөсөн байж болзошгүй ул мөрийг олж тогтоох зэрэг дөрвөн асуултын хариуг олоход анхаарлаа хандуулах ёстой байв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешээс дээр заасан хугацаанд Буча хотын амь үрэгдсэн оршин суугчдын нэрсийн бүрэн жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн ОХУ-ын хүсэлт хүчинтэй хэвээр байгаа ч Орос улс хүсэлтийнхээ хариуг өнөөг хүртэл аваагүй байна.

Уг мэдээллийн өдөөн хатгалгаа нь Оросын эсрэг урьдчилан бэлтгэсэн багц хориг арга хэмжээнүүдийг авч эхлэх, Орос-Украины яриа хэлэлцээг тасалдуулах, мөн олон нийтийн ухамсарт Оросын талаарх худал мэдээллийг суулгах зорилготой байсан нь тун ойлгомжтой байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам