Т.САЙХАН
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Бүтээгдэхүүний чанарыг шийдэх ганц арга бол угаах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах юм. 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Тус компани 13 жилийн хугацаанд сайн чанарын коксжсон нүүрсээ л зарж ирсэн. Бид одоо сорчлохгүй. Сул коксжсон болон эрчим хүчний нүүрсээ зарж байж “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллана. Бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж, сурталчлах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Үндсэн үйл ажиллагаатай хамаарахгүй төслийг санхүүжүүлж байсан суудал бий. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гээд адилхан нүүрсний уурхай ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сүүлийн олон жилийн хугацаанд зээл хэлбэрээр мөнгө өгч байсан. Зогсоох талаар "Эрдэнэс Монгол" ХХК-тай ярилцаж байгаа. Уг нь бол тухайн хоёр компани бие дааж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой" хэмээв.
Эх сурвалж:www.polit.mn