Т.САЙХАН
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Даваа гариг
10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
Мягмар гариг
09.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны Засгийн газарт чиглэл өгөх тухай 10-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох
14.30 цагаас Төсвийн байнгын хороо
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Лхагва гариг
10.00 цагаас Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
14.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох
15.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
Пүрэв, баасан гариг
10.00 цагаас УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаан
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайлан
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.
Эх сурвалж:www.polit.mn