З.БАТЦЭЦЭГ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 4-р сарын 11-14-ний өдрүүдэд Их Британи, Ирландад айлчилна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
"Ерөнхийлөгч Жозеф Р.Байден дөрөвдүгээр сарын 11-14-ний хооронд Их Британи, Ирландад айлчилна" гэж мэдэгдэлд дурджээ.
Төрийн тэргүүн 4-р сарын 11-нд Умард Ирландын нийслэл Белфаст хотод очиж "25 жилийн өмнө Белфастын энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойших асар их ахиц дэвшлийг тэмдэглэж, Умард Ирландын эдийн засгийн асар их чадавхийг дэмжих АНУ-ын үүрэг амлалтыг онцлон тэмдэглэх болно" гэж Цагаан ордон тэмдэглэв". Ж.Байден дараагийн өдөр нь Ирландад очиж, хоёр орны дэлхийн тулгамдсан асуудлаар нягт хамтын ажиллагааны талаар ярилцахаас гадна Дублин, Лут, Майо мужуудад болох арга хэмжээнд оролцоно. Америкийн удирдагч дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтонд буцаж ирнэ.
Бэлфастын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 25 жилийн ойг тохиолдуулан Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн урилгыг Байден хүлээн авч Умард Ирландад айлчлах тухай өмнө нь Sky News мэдээлсэн.
Эх сурвалж: www.zms.mn