Т.САЙХАН
Боловсролын зээлийн сангийн зээлээр сурсан хүмүүс мөнгөө төлсөн эсэх талаар салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. Сайд Б.Энх-Амгалан "Боловсролын зээлийн сангаас гэрээгээ биелүүлээгүй 230 хүний нэрийг зарласан. АТГ энэ асуудлыг шалгаж байгаа. Эхний ээлжид 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учрахаар байна гэж тооцоолсон ч нэмэгдээд 27 тэрбум болсон. Тиймээс Боловсролын зээлийн санг богино хугацаанд эрсдэлгүй болгох арга хэмжээг хуулийн байгууллагатай хамтарч авна. 230 хүний нэр зарлагдсанаас хойш Боловсролын зээлийн санд 100 гаруй сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Гадаадын болон дотоодын боловсролын зээлийн эргэн төлөлт хийгдсэн" гэв.
Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулж Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж:www.polit.mn