Т.САЙХАН

АН-ын бүлгээс УИХ-ын Сонгуулийн хуулийн тухай хууль дээр хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналтай байгаагаа илэрхийллээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Холимог тогтолцоог өргөн барих эсэх дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүд болоод ХҮН-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэгтэй хамтрахад зарчмын зөрүүтэй хэд, хэдэн асуудал гарч байна. Холимог байх нь зүйтэй. Гэхдээ мажоритар, пропорциональ хоёрын харьцааг 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байлгах нь зүй. Энэ нь ард иргэдийн эрэлт хүсэлттэй холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн квот, намын босго зэргийн авч үзсэн. Ер нь АН-аас өргөн барьж байгаа хуулийг хоёр том багцад хувааж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, саяын ярьсан зарчмын томоохон асуудлууд. Хоёрдугаарт нь, сонгуулийн тэгш, шударга явуулах асуудал. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэх асуудал маргаан дагуулдаг. Хар машины асуудал, иргэдийн бүртгэлийн асуудал зэргийг цэгцэлсэн хуулийн заалтын оруулсан. Мөн УИХ дахь Сонгогчийн бүртгэл хяналтын дэд хороо гэж бий. Тэд хороонд сөрөг хүчний төлөөлөл байх хэрэгтэй" гэв.  

Эх сурвалж:www.polit.mn