Т.САЙХАН
Сайд асан Т.Бадамжунайг өнөөдөр Монгол Улсад авчирлаа. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар АТГ-ын дарга З.Дашдаваа тайлбар өглөө. Тэрбээр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм. Яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана. Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан. Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn