Т.САЙХАН
Гурван гишүүнийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг УИХ өчигдөр хэлэлцлээ. Чуулганд оролцох ёстой 75 гишүүний 10 нь ирээгүй байна. "Зарим нь зугтсан" гэх мэдээлэл бий.
Ирж чуулгандаа суусан гишүүдийн 72 хувь нь Т.Аюурсайханыг, 53 хувь нь Д.Бат-Эрдэнийг, 47 хувь нь Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх санал өгчээ. УИХ Т.Аюурсайханыг түдгэлзүүлэх нь бараг тодорхой байсан. Магадгүй, Н.Наранбаатарыг авч үлдэх нь ч ойлгомжтой байв.
Харин "Ажнай" Д.Бат-Эрдэнийг хэрхэх бол гэдэг эргэлзээ тээнэгэлзээ байсан юм. "Ажнай"-г АН-аас гадна бүлэглэлүүд дэмжиж байна гэцгэээсэн. Хэд хоногийн турш ингэж яригдсан. Тэгвэл хаалттай чуулганаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, чуулган тарсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсчид МАН-д ч, АН-д ч ямар гүнзгий орсныг харлаа. Авлигын эсрэг тэмцэл амар байхгүйн том нотолгоо боллоо. Хэн хэн хаана байгааг ч мэдэж авлаа. Таамаглаж байснаар болж байна. Тэмцлээ улам эрчимжүүлж, эцсээ хүртэл явна" гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn