С.САРУУЛ

УИХ-ын чуулган өнөөдөр маш хариуцлагатай шийдвэр гаргахаар хуралдав. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэх үү, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү гэдгийг шийдэх учиртай байв. Чуулган бүтэн өдөр хаалттай хуралдаж, нууц санал хураасны эцэст УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар 75 гишүүнээс 66 нь санал хураалтад оролцсон, таван гишүүн гадаадад томилолтой, дөрвөн гишүүн чуулгандаа суугаагүй гэнэ. Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхтэйгээ үлдэхийн тулд тэрбум төгрөг тарааж байна гэх мэдээлэл хэдэн өдөр хэвлэлээр шуугиан тарьсан. Ингэж харвал ямар нэг шалтгаан, гадны томилолтгүйгээр чуулгандаа суугаагүй дөрвөн гишүүн хэн байв гэдэг нь анхаарал татаж байна. Нээх удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn