Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх  асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу "нууцын зэрэг"-тэй орж ирсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn