Т.САЙХАН

МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 38 гишүүнийг иргэдийн саналаар, 38 гишүүнийг намын жагсаалтаар сонгох хувилбарыг танилцуулсан. Тэгвэл тус асуудалд АН ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ардчилсан нам сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ намууд жагсаалтдаа муу нэртэй, авлига албан тушаалын асуудалд нэр холбогдсон хүмүүсийг оруулж ирэхийг дэмжихгүй. Энгийн хэллэгээр, хаалгаар бус тооноор орж ирдэг байдлыг эсэргүүцнэ. Нэр цэвэр, туршлагатай хүмүүсийг жагсаалтад оруулахыг дэмжинэ гэсэн үг. Ер нь парламентууд сонгуулийн өмнөх жил сонгуулийн хуулиа өөрчилж ирсэн. Энэ жишиг өнөө жил бас хэрэгжих нь гэж харж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn