Т.САЙХАН

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг  яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.  Улмаар прокурорын байгууллага өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад гишүүдийг түдгэлзүүлэх саналыг ирүүлжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "УИХ-ын даргын нэр дээр гурван гишүүний бүрэн түдгэлзүүлэн шалгах саналаа ирүүлсэн байна лээ. Хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногтоо багтааж шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээгүй. Лхагва, пүрэв гаригийн аль нэгэнд хуралдаж хэлэлцэнэ. Яагаад өнөөдөр хэлэлцээгүй вэ гэвэл энэ асуудлыг хэлэлцэх тусгай дэгтэй. Эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж хэлэлцэнэ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах эрх зөвхөн энэ дэд хорооны гишүүдэд бий. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа бүлэг хуралдаж шийдлээ гаргана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn