Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байв. 

Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. Тиймээс дээрх захирамжийг танилцуулснаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв. 

Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ. 

Эх сурвалж:www.polit.mn