Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг чөлөөлөх тухай захирамж гаргасан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулгыг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан" Өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Олон нийтийн мэдээлэл дээр үндэслээд намайг хуулийн байгууллагаас шалгаж байна. Би нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдолгүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй. Учир нь, намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг зүйлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл гэдэг бол террорист үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдалтай холбогддог. Энэ нь ямар ч баримт нотолгоогүй, зохиомол хэрэг. Хуулийн үндэслэлгүй гэж үзэж шат шатанд нь гомдол гаргаад явж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn