Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпораци байгуулах асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн үед иргэд төрийн өмчит компанид огт итгэхээ больсон. Хөгжлийн Банкны сонсголын үеэр та бүхэн харсан л байх. Хөдөө аж ахуйг хөгжүүлж, хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг агуулга зорилго нь зөв сонсогдож байна. Хөгжлийн банк ч бас улс орны хөгжлийг өөд нь татах төсөлд зээл өгнө гэж байсан. Гэтэл хэлбэр нь болохгүй байна.  МАН-ын бодлого гээд 10 их наяд төгрөгийн зээл өгөөд л бүх хүнийг ядуурлаас гаргана гэсэн ч жижиг бизнес эрхлэгчдэд тэр зээл очоогүй. 10 их наяд төгрөгийн зээл банкуудад очсноос долоо хоногийн дараа Монгол Улсын хадгаламж тав дахин өссөн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга ярьж байсан. Хүмүүсийн итгэлийг сулруулсан зүйл болчих вий. Өнөөдрийн яригдаж байгаа корпораци том, жижиг бизнес эрхлэгчдийн алийг нь дэмжих вэ. Тариалан дэмжих сан гэж байхад томоохон компаниуд зээл авсан. Зээл нь төлөгдөөгүй учир бүх материалыг нь жалганд аваачиж шатаасан гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Өмнөх өрөө яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй.  Эдийн засгийн үр ашгийн тооцоог нь асуумаар байна" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn