Т.САЙХАН

АТГ-аас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлжээ. 

Улсын ерөнхий прокурор уг саналтай саналтай танилцаж байна" хэмээн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээлэв.

Түдгэлзүүлэх саналд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н. Наранбаатар нарын нэрийг явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгааг АТГ мэдээлж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn