Т.САЙХАН

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүнэлтийг Ж.Батсуурь гишүүн уншиж танилцуулж, хэлэлцэн дэмжиж. баталж өгөхийг хүслээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ.  Улс төрөөс хамааралтай байх юм уу.  Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: -Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно. 

УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн: -Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив, өр, авлага нь хэр байна вэ? 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.Цогтнаран:  -2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна. 

Эх сурвалж:www.polit.mn