Т.САЙХАН

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.  Шийдвэрийн талаар Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ.  Тэрбээр  "Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй шинэ автобусыг авчирсан. Парк шинэчлэлийн хоёр дахь шатны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байна.

87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд, 650 ширхэг Евро-5 стандартад нийцсэн эко автобусыг намар гэхэд оруулж ирнэ.

Нийтийн тээврийн жолооч нарын сургалт, авто баазын асуудлыг шийдвэрлэх, зарим дүрэм журмыг өөрчлөх асуудлуудыг анхааран ажиллаж байна.

Ирэх өвөл нийтийн тээврийн салбарын уналтыг давтагдуулахгүй байхыг Засгийн газарт танилцуулсан"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn