Энэ оны 3-р сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүх гэгч нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч М.Львова-Белова нарыг баривчлах тухай хийрхүү шийдвэр гаргасан ба энд ОХУ нь энэхүү байгууллагын хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг сануулах хэрэгтэй.
Уг байгууллага нь зөвхөн Ромын дүрмийг соёрхон баталсан улс орнуудын өмнө хариуцлага хүлээдэг ба НҮБ-ын тогтолцоонд багтдаггүй учир олон улсын хамтын нийгэмлэг түүний шийдвэрүүдийг биелүүлэх албагүй. Орос улс уг баримт бичгийг соёрхон батлаагүй бөгөөд 2016 онд Ерөнхийлөгч В.Путин ОХУ уг байгууллагад нэгдэн орох хүсэл эрмэлзэлгүй байгаа тухай захирамжид гарын үсэг зурсан. Тиймээс Олон улсын эрүүгийн шүүх нь ОХУ болон түүний иргэдийн асуудлыг шийдэх эрхгүй бөгөөд уг байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг хүчин төгөлдөр бус ба өчүүхэн хэмээн үзэж байна.
Олон улсын эрүүгийн шүүх нь 1998 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрт нь хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлж чадаагүй бөгөөд жинхэнэ бие даасан олон улсын шударга ёсны байгууллага болж төлөвшиж чадаагүй. Улстөржсөн, нэг талыг барьсан энэ шүүх ямар ч чадваргүй болохыг сүүлийн үеийн үйл явдлууд дахин нотолж байна. Мөн АНУ Иракт хууль бусаар халдан довтолсны 20 жилийн ойн өмнөхөн ОХУ-ын эсрэг хууль ёсны хүчингүй ийнхүү шийдвэр гаргаснаа олон нийтэд ил болгосон нь Олон улсын эрүүгийн шүүх нь Иракт хүлээн зөвшөөрөгдсөн байсан ч түүнийг өмөөрч, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийн тулд юу ч хийгээгүй гэдгээ ямар ч ичгүүргүйгээр сануулж буй мэт.
Илэрч буй бүх шинж тэмдгээр бол уг Олон улсын эрүүгийн шүүх гэгч нь нэр хүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлын хувьд өөрийгөө устгах замд орсон гэлтэй. Зөвхөн Орос улс ийм бодолтой байгаа бус. Тухайлбал, АНУ нь Ромын дүрмийг соёрхон баталсан орнуудын тоонд ордоггүй бөгөөд мөн уг шүүхийн байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй шүүмжилдэг. Түүгээр үл барам Вашингтон Афганистан дахь гэмт хэрэгт холбогдсон америкчуудыг мөрдөн шалгахыг оролдсон уг шүүхийн өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон «Олон улсын эрүүгийн шүүх мөрөөрөө үхэхийг нь хүлээцгээе» гэж байсан бол Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео уг байгууллагыг «хуулийн этгээдийн дүр эсгэсэн, найдваргүй улс төрийн институци» гэж тодорхойлж байсан. Өөрсдийнх нь хуримталсан ийнхүү сөрөг туршлага нь өнөөдөр америкчуудад Оросын эсрэг чиглэсэн эдгээр шийдвэрүүд нь «үндэслэлтэй» хэмээн хоёр нүүр гарган тунхаглахад саад болсонгүй. Оросын удирдлагын эсрэг гаргасан «түүхэн» шүүхийн шийдвэрийн талаар эрчимтэй ярьж буй Украин ч олон жилийн турш Ромын дүрэмд нэгдэхээс татгалзаж байгаа. Ийм сагсуу шийдвэр гаргасныхаа дараа уг Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор К.Хан Украины нөхцөл байдлын талаар Москватай хамтран ажиллах бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэн нь өнөөгийн нөхцөл байдлыг улам утгагүй болгож байна.
Олон улсын эрүүгийн шүүх ямар ч шийдвэр гаргасан бай ОХУ-аас гадна түүний гол «яллагчид» хэмээх АНУ болон Киевийн тоглоомын дэглэмийн хууль эрх зүйн орчноос гадуур шийдвэр гаргаж байгаа юм. Ийнхүү Вашингтон гуравдагч орнуудыг гадаад бодлогынх нь ашиг сонирхлын эсрэг чиглэсэн буюу ОХУ-ын нэр хүндийг унагаах «бохир ажил»-ыг өөрийнх нь өмнөөс хийхийг албадсаар байна.