З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүний гэр бүлийн гишүүд Хятадын “State Energy HK Limited компани”-аас 1.3 сая ам.доллар авсан гэх мэдээллийг үгүйсгэв. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн сан мэдээлэв.

Тухайлбал, сэтгүүлчид Америкийн удирдагчаас түүний гэр бүл Хятадын эрчим хүчний компаниас төлбөр авсан гэх АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, хариуцлагын хорооны мэдэгдэлд тайлбар өгөхийг хүссэн байн. "Энэ худлаа" гэж Ж.Байден хариулав.

Өмнө нь тус хороо 2015-2017 онд Хантер Байден, Жеймс Байден, Халли Байден, түүнчлэн "үл мэдэгдэх" Байден нар мөнгө авсан гэж мэдэгдэж байсан. "Ийм их хэмжээний мөнгийг авахын тулд ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байна" гэж мэдэгдэлд дурджээ.