Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэрбээр хүсэлтдээ "Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг ундослон /10.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас емне дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бурэн эрхаэсаэ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна" гэсэн юм. 

Тэгвэл түүний хүсэлтийг маргааш  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ж.Мөнхбат гишүүний суудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө Солонгост ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn