Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ.  Хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Таван Ш" ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор хэрхэн шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-т танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. АТГ өнгөрсөн оны тайландаа хууль зөрчиж томилогдсон 800 орчим хүн байна гэж дүгнэсэн. Авлигын хэргийн улмаас хураагдсан эд хөрөнгө, мөнгийг хэрэгцээтэй салбарт ашиглах зохицуулалтыг бий болгох хууль батлахаар төлөвлөж байна. Засгийн газраас удахгүй Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn