Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ.  Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс мэдээлэл хийлээ.  Д.Тогтохсүрэн "Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн дарааллыг бүлгийн хурлаар хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзлээ. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Авлигатай тэмцэх чиглэлд хэд хэдэн хууль батална. Эдийн засгийн чиглэлийн хэдэн төсөл бий. Уул уурхайн баялгийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай гэх мэт хуулиуд бий. Үүнээс гадна нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн багц хуулийн төслүүд бий. Улс төрийн чиглэлийн хоёр том төсөл бий. УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуулийг бид зургадугаар сарын 20-оос өмнө батлах Үндсэн хуулийн заалттай. Нөгөө нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Бас төллөрлийг сааруулах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах агуулгатай хэдэн төсөл бий.    Хоёрдугаарт, чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах үед иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн танилцлаа. 10 саналыг нь Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Засгийн газар хэлэлцээд ойрын үед шийдвэр гаргах байх" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn