Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт гаргасан.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /03.20/  мэдээлэл өглөө.

Тэрбээр " МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх асуудлыг мөн энэ долоо хоногт шийдвэрлэж, орны хүнийг томилно.Засгийн газрын тухай хуулиар 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn