Т.САЙХАН

УИХ энэ долоо хоногт дараах асуулуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Даваа гариг

16.00 цагт Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ хуралдана.

Мягмар гариг

09.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Бусад

10 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн гүйцэтгэлийн аудитийн тайланг сонсох

11.00 цагт Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

12.00 цагт Төсвийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30 Эдийн засгийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00 цагт Хууль зүйн байнгын хороо

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Лхагва гаригт

10.00 цагт Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг

10.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг

14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

Пүрэв, баасан гаригт чуулганы хуралдаан

  • “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
  • “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
  • “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс  Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсно
  • Бусад

Эх сурвалж:www.polit.mn