Т.САЙХАН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна. 

Тэрбээр Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ны хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар томилогдож байсан юм. Үүнээс өмнө буюу 2020-2022 онд УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn