С.САРУУЛ

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгж  7858.9 тн махыг бэлтгэн нөөцөлсөн. Энэ нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд СБД-46, БЗД-101, ХУД-32, ЧД-36, БГД-79, СХД-101, Багануур дүүрэгт-12, Налайх дүүрэгт-22, Багахангай дүүрэгт-2  нийт 431 дэлгүүрээр худалдаж байна.

Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.

Эх сурвалж: www.polit.mn