Б.ОД

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. 

Өнөөдөр 59 хүнийг гэрчээр дуудаж, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дараах сэдвүүдээр үргэлжилж байна. Үүнд:

-Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл

-Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр 2016

-Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл

Эх сурвалж:www.polit.mn