Т.САЙХАН
Консул асан Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сарын 10-ны 10:00 цагт товложээ.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан тул ийнхүү хойшлуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.
Эх сурвалж:www.polit.mn