Т.САЙХАН

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /03.02/ 09:40 цагт эхэллээ. ШЕЗ-өөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. 

Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч, улсын яллагч, хохирогч байгууллагын төлөөлөгч нийт 191 оролцогч ирсэн. Шүүгдэгч Х.Ганхуяг Канад улсад ажлын айлчлалаар, М.Баярчимэг Япон улсад нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн ажлын айлчлал хийж яваа гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Нэр бүхий хэдэн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, шинээр өмгөөлөгч авч хэрэгтэй танилцаж байгаа учир хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн" хэмээн хэмээн хурлыг даргалагч танилцууллаа. 

Нийслэлийн прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийг нээлттэй мэдээлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn