Т.САЙХАН

Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /03.01/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг  зохион байгуулсан.  Ингэхдээ иргэдэд бүх мэдээллийг нээлттэй ил тод хүргэсэн юм. Харамсалтай нь үр дүн буруу гарах вий гэдэг болгоомжлол байгаа учраас бид ийнхүү мэдээлэл өгч байна. 

Тодруулбал, Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хянан шалгах анхан шатны шүүхэд болно. Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ.  Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргаснаар хаалттай хуралдах шийдвэрт хүрчээ. Өмгөөлөгчид "Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч" гэж хүсэлт гаргасан байна.  Хүсэлтийг нь шүүх хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болсон. Бид шүүхийн хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол түүнийг хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах боломж нь хуульд бий.  Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn