Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг тавьсан. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай уялдуулан 30 гаруй улсыг визгүй зочлох нөхцөлийг хангасан. Үүнтэй адил нөхцөлөөр БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна. 2023-2025 онд Монгол Улсын иргэдийг визгүй болгох энэ нөхцөлийг хангаж өгөөч гэдэг санал. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьсан саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа.Төлөөлөгчид визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хүндрэл бэрхшээл, сайн талыг судлахаар ирнэ" хэмээн ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn