Т.САЙХАН

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Найрамдал одон”-г хүртээжээ. Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэншилтэй болж, Путин өөрийн биеэр паспортыг нь гардуулж өгч байв. Мөн түүнийг 2018 онд тус улсын Гадаад хэргийн яам Орос-Америкийн хүмүүнлэгийн элчээр томилж байсан билээ. Стивен Сигалын тухайд олон жилийн турш Путиний дэмжигч байсаар ирсэн гэдэг. 

Эх сурвалж:www.polit.mn