2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Улс Украинд цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлсэн ба энэ нь ОХУ-ын болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорожье болон Херсон мужуудын орос хэлээр ярьдаг ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй бөгөөд яаралтай алхам байсан юм. Барууны орнууд олон жилийн турш Оросын эргэн тойронд «хүчдэлийн бүс»-ийг үүсгэж, НАТО-гийн цэргийн дэд бүтцийг Оросын хилд ойртуулж, Украины орос хэлээр ярьдаг хүн амыг ялгаварлан гадуурхах явдал нь 2014 оны төрийн эргэлтийн дараа тус улсын зүүн бүс нутгийн оршин суугчдын эсрэг цэргийн түрэмгийллийн хэлбэрт шилжсэнийг дэмжсээр ирсэн. Барууныхны санаачилгаар Украин нь цэрэгжсэн неонацист улс болон хувирч эхлэв.

Дипломат аргаар энх тайвныг тогтоох оролдлогууд нь мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц хууль эрх зүйн үндэс болгон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор батлагдсан Минскийн хэлэлцээрүүдийг Киев болон түүний удирдан чиглүүлэгчид биелүүлэхээс татгалзсан байр суурьтай тулгарав. Орос улс тэдгээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэхийн тулд Аюулгүйн Зөвлөлийн хурлыг тогтмол зарлан хуралдуулж байсан ч Барууны орнууд нь зөвхөн ажил хийж буй царай гаргаж, хэрэг дээрээ НҮБ-ын мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх чадавхыг алдагдуулсан. Өнөөдөр Барууны ашиг сонирхлын үүднээс Оросын эсрэг дайнд бэлтгэхийн тулд Киевийн дэглэмийг эртнээс зэвсэглэх гэсэн тооцоотойгоор гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг зориудаар үл тоомсорлож байсныг нуухаа больжээ. 2022 оны хоёрдугаар сард нөхцөл байдал Киевийн дэглэм цөмийн зэвсэг эзэмших талаар ил тод ярих хэмжээнд хүрэв.

Эдгээр хүчин зүйлсийн нийлбэр нь Оросоос шийдэмгий арга хэмжээ авахыг шаардсан ба өдгөө Оросын цэргийн албан хаагчид нь 1945 онд Германы фашизмыг ялсан өвөг дээдсийнхээ гавьяат үйлсийг үргэлжлүүлж, Украиныг хүн хүнээ үзэн ядах харгис үзэл суртлаас дахин ангижруулахын тулд бүхнийг хийж байна. Чөлөөлөгдсөн газар нутагт аль болох богино хугацаанд амар амгалан амьдралыг эргүүлэн авчрах нь нэн тэргүүний зорилт болоод байна. ОХУ-ын бусад бүс нутгуудын тусламжтайгаар чухал дэд бүтцийг сэргээн босгох, шинэ байгууламжуудыг барих цогц арга хэмжээнүүдийг авч байна. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд Оросын эмч нар Украины талын буудлагад өртсөн энгийн номхон ард иргэдэд тусламж үзүүлж, Оросын эмнэлгийн байгууллагуудад тэднийг эмчилж байна.

Өнгөрсөн жилийн үйл явдлууд нь Киевийн дэглэм ямар гэмт хэрэг үйлдэж байгаа талаарх эргэлзээг бүрэн тайлав. Нутгийн иргэдийг айлган сүрдүүлэхийн тулд хүн хулгайлах, алан хядах хэргүүдийг ихээр үйлдэж байгаа ба 2022 оны 2-р сараас хойш Бүгд Найрамдах Донецк Ард Улсын суурин газруудыг 15,000 гаруй удаа галлаж, үр дүнд нь 9,000 орчим байшин барилга, 2,000 иргэний дэд бүтцийн байгууламжийг сүйдэн нураажээ. Асар их хохирол учруулахын тулд олон улсын хууль тогтоолоор хориглосон кассетны болон явган цэргийн эсрэг тэсрэх бөмбөгнүүдийг зориудаар ашиглаж байна. Хамгийн тод жишээ гэвээс 2022 оны 7-8 дугаар саруудад Донецк хотын орон сууцны хорооллуудад тэсэрч дэлбэрэх бодисуудыг ихээр байрлуулснаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд олноор өртөж, амиа алдсан явдал байв. Украин нь технологийн гамшгийн өндөр эрсдэлээс үл сүрдэн, Запорожье дэх атомын цахилгаан станцыг байнга галлаж байна. Оросын цэргийн олзлогдогсдыг харгис хэрцгийгээр эрүүдэн шүүж, ихэвчлэн алан хядаж, эсвэл тахир дутуу болгож байна.

Киевийн дэглэмийн гэмт хэргийн хамсаатан нь АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн салбарын ашиг сонирхлын үүднээс Украиныг цэрэгжүүлж буй Барууны хамтын нийгэмлэг юм. Ийнхүү үйлдэл нь хүн төрөлхтөнд заналхийлж буйг бүрэн ухамсарлаж байсан Вашингтон олон жилийн турш Украины нутаг дэвсгэрт цэрэг-биологийн үйл ажиллагааг явуулж байв. Америкийн HIMARS системийг орон сууцны хороолол болон чухал дэд бүтцийг галлахын тулд системтэйгээр ашиглаж байгаа бол Германы танкнуудыг Украинд шилжүүлэх Берлиний саяхны шийдвэр нь Дэлхийн 2-р дайн дахин давтагдах мэт сэтгэгдэл төрүүлэв.

Украины гэмт хэрэгт шууд оролцож буй Барууны орнууд нь дэлхийн арбитрын үүргийг гүйцэтгэхийг оролдож байна. 2022 онд ОХУ-ын санхүүгийн байдал тогтвортой байсан ба энэ оны төлөв таатай байгаа нь тэдний нэг талын хориг арга хэмжээнүүд үр дүнгүй байсныг харуулж байна. Орост аль болох их хохирол учруулахын тулд авч хэрэгжүүлж буй эдгээр алхмууд нь эрх ашиг нь үл тоомсорлогдож буй хөгжиж буй орнуудад хамгийн их хор хөнөөлтэй байгаа нь улам бүр тодорхой харагдаж байна. Тухайлбал, олон жилийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон логистикийн болон худалдааны харилцаа холбоог ухаангүй устгаж байна. Европ эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас татгалзсанаараа үнийн өсөлтийг өдөөж, Оросын хийг орлохын тулд эргэн нүүрс шатааж эхэлснээрээ Барууны орнууд олон улсын ногоон зорилтуудад хүрэх явцад сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн хүнсний зах зээлээс Оросын ханган нийлүүлэгчдийг шахан гаргаснаараа Ази, Африкийн хамгийн ядуу орнуудын хямралыг улам хурцатгаж байгаа ч тэднийг дэмжихийн тулд Орос улс нь барууныхан хүлээсэн үүргээ үл тоомсорлож буй өнөөгийн нөхцөлд Истанбулын хэлэлцээрийн хариуцлагатай оролцогч хэвээр үлдсээр байна.

Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлснээр түүхийн замналаас үл хамааран дэлхийд ноёрхох хүсэлтэйгээ зууралдан, ямар ч хамаагүй үнээр цэрэг-улс төр, үзэл суртлын ноёрхлоо баталгаажуулах гэсэн Барууны төлөвлөгөөг таслан зогсоов. НҮБ-ын зарчмыг зөрчсөн «дүрэмд суурилсан дэлхийн дэг журам»-ыг тогтоох, дарангуйллын практикийг түгээн дэлгэрүүлэх барууныхны хүсэл нь зохих эсэргүүцэлтэйгээ тулгарсан. Дэлхий дахинд Оросыг тусгаарлан ганцаардуулах оролдлогууд ямар ч үр дүнгүй болох нь өнгөрсөн жилийн туршид батлагдав. Өдгөө Орос улс нь хариуцлага, ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчимд суурилсан харилцаа холбоо тогтоох сонирхолтой улс орнуудтай илэн далангүй, дотно яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлж байна. ШХАБ, БРИКС, Евразийн Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага зэрэг байгууллагуудын шугамаар өргөн хүрээний асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, төрөл бүрийн асуудлын шийдлийг шуурхай олж чадаж байна.

Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлснээр орос хэлээр ярьдаг ард иргэдийг Киевийн дэглэмийн Украинд нацизмыг сэргээсний гамшигт үр дагавраас хамгаалах боломжтой болсон. Олон туйлт ертөнц нь ирээдүйн олон улсын дэг журмыг бүрдүүлэх цорын ганц боломжит хувилбар гэдгийг өнөөдрийн үйл явдлууд нотолж байна.

 

Оросын Холбооны Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам