Т.САЙХАН

Улсын дээд шүүхээс АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн. Мөн АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байсан тамгыг Лу.Гантөмөрд хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан УДШ-ийг хууль зөрчсөн хэмээн үзэж, Захиргааны шүүхэд өнөөдөр нэхэмжлэх гаргалаа. Энэ талаар тус намын гишүүн Д.Эрдэнэсувд "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргаж байна. УДШ-ын хоёрдугаар сарын 9-ны өдрийн тогтоол нь илтэд хууль бус шийдвэр байсан. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэх гаргаж байна. Мөн шийдвэр гаргасан УДШ-ийн шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул АТГ болон Шүүхийн ёсзүйн хороонд хандах болно. Түүнчлэн хууль бус шийдвэр гаргасан тул энэ хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг мөн гаргасан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn