Д.ГЭРЭЛ
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников энэ ням гариг буюу хоёрдугаар сарын 26-нд Буриадад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Сайдын хамт түүний орлогч Дмитрий Вахруков, Жижиг, дунд бизнесийн дэмжих холбооны корпорацийн ерөнхий захирал Александр Исаевич нар Улаан-Үдэд ирсэн талаар baikal-daily.ru мэдээлжээ.
Москвагаас ирсэн албаны хүмүүс Буриадын Бүгд найрамдах улсын аялал жуулчлалын хөгжлийн чадавхийг үнэлж, Буриадын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй уулзах аж. Түүнчлэн аялал жуулчлалын гол гол газрууд, тухайлбал Байгал далайн боомт зэрэг газруудаар зочлохоос эдийн засгийн хөгжлийн чухал байгууллагууд болох Улаан-Үдийн нисэхийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аж.