З.БАТЦЭЦЭГ

Францын Зэвсэгт хүчний сайд Себастьян Лекорну Марвелийн "Хар ирвэс: Ваканда үүрд" кинонд бүтээгдсэн Франц цэргүүдийн дүр төрхийг төөрөгдүүлсэн зураг гэж нэрлэжээ. Тэрээр энэ тухайгаа Твиттер хуудсан дээр жиргэжээ.

Тэр өөрийн хуудаснаа Францын сэтгүүлч Жан Бексоны хэвлүүлсэн киноны хэсгээс Мали дахь зохиомол Африкийн нэгэн улсын шинжлэх ухааны төвд нууц ажиллагаа явуулсан цэргийнхэний өмссөн хувцасны тухай тайлбар хийсэн байна. Францчуудын Африкийн Сахелийн орнууд, тэр дундаа Мали дахь "Бархан" цэргийн ажиллагаанд оролцогчдын дүрэмт хувцасыг ашиглажээ. Мөн Ж.Бексоны хуудсан дээрх цуврал нийтлэлээс үзэхэд киноны зохиолд эдгээр цэргүүдийг "Франц хэлээр ярьдаг хөлсний шүхэрчид", "Францын засгийн газарт ажилладаг" гэж нэрлэсэн байна. Сэтгүүлч үүнийг "Францын Мали дахь цэргийн оролцоог гутаасан мэдээллийн ноцтой халдлага" гэж нэрлэжээ.

"Манай зэвсэгт хүчний энэхүү худал хуурмаг, төөрөгдүүлсэн төлөөлөлийг би хатуу зэмлэн буруушааж байна. Би Исламын террорист бүлэглэлүүдийн хүсэлтээр Мали улсыг хамгаалж амь үрэгдсэн Францын 58 цэрэг эрсийн дурсгалыг санаж, хүндэтгэл үзүүлж байна" гэж сайд бичжээ.

Францчууд Малигаас цэргээ татсан үе

11-р сарын 9-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2014 онд энэ бүс нутагт терроризмтой тэмцэх хүрээнд эхэлсэн Африкийн Сахел дахь Бархан цэргийн ажиллагаа дууссаныг зарласан. Францын Зэвсэгт хүчний яамны мэдээлснээр уг ажиллагаанд нийт 5 мянга гаруй хүн оролцсон байна. 2013 оноос хойш Францын 58 цэрэг Сахелд амиа алджээ.