З.БАТЦЭЦЭГ

Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах олон мянган арга хэмжээ Мадрид хотын төвд боллоо. Жагсаалд 250 мянга орчим хүн нэгдсэн гэж Мадрид дахь засгийн газрын төлөөлөгчид ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдэгдэв.

Энэхүү жагсаал “Мадрид босч, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төлөвлөгөөний шийдлийг шаардаж байна” уриан дор болсон юм. 12.00 цагт нийслэлийн дөрвөн цэгт нэгэн зэрэг жагсаал эхэлсэн бөгөөд оролцогчид хотын захиргааны байрлаж буй Сибелес талбайд цугларав.

Оролцогчид мөн консерватив үзэлтэн Изабель Диаз Аюсо тэргүүтэй Мадридын автономит нийгэмлэгийн засгийн газрыг буруутгаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог "устгахыг" эсэргүүцэв. Тодруулбал, арга хэмжээний үеэр оролцогчид бүс нутгийн удирдагчийн эсрэг уриа лоозон барив.

Мадрид хотын Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр, "Мадридийн Автономит Нийгэмлэгийн нийгмийн эрүүл мэнд эгзэгтэй үеийг туулж байна”. Консерватив Ардын намын үе үеийн засгийн газрууд санхүүжилтийг танаж, нийгмийн эрүүл мэндийг хувьчлахаар сонгосон" гэж тус байгууллага мэдэгдэв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар болон энэ оны нэгдүгээр сард Мадрид хотод үүнтэй төстэй эсэргүүцлийн жагсаал хэдийнэ болсон. Тэр үед 200 мянга, 30 мянга орчим хүн тэдэнтэй нэгдсэн байна.