Т.САЙХАН

Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор гуравдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Тодруулбал, тэрбээр "Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно" хэмээн энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтэд мэдээлж байсан юм. 

Энэ талаар ХНХЯ-аас тодруулахад "Бидэнд тийм чиглэл ирээгүй. Санхүүжилт ч орж ирээгүй байна. Тиймээс өнөөдөр хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг л олгоно. Хүүхдийн мөнгийг урьдчилж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх учиртай" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn