Б.ДОЛЖИНЖАВ
“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 10:05 цагт эхэлсэн. Гэсэн ч өмгөөлөгчид шүүгчээс татгалзах санал гаргаснаар 13:30 цаг хүртэл хойшилсон юм.
Ийн 14:00 цагт урьдчилсан хэлэлцүүлэг дахин эхэлсэн ч хувь хүний нууцтай холбоотой учир хаалттай явуулах саналыг өмгөөлөгчид гаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2-д төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаалттай явуулахаар заасан байдаг. Тиймээс энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой зүйлийг хэлэлцэх учир өмгөөлөгчийн саналыг прокурорууд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Ийн шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг хэлэлцэж, шүүх зөвлөлдөөд хаалттай явуулах саналыг дэмжлээ. Ингэснээр Хөгжлийн банкинд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжлэхээр боллоо.
Эх сурвалж:www.polit.mn