Б.ДОЛЖИНЖАВ
“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 10:05 цагт эхэлсэн. Гэсэн ч өмгөөлөгчдийн саналаар урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цаг хүртэл хойшлоод байна.
Шүүх хуралдааны оролцогчид санал дүгнэлтээ хэлэх хугацаан дээр өмгөөлөгчид болон хуралдаан даргалагч нар маргалдлаа. Даргалагч шүүгч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар оролцогчид эхний санал дүгнэлтээ долоон минут, хоёр дахь санал дүгнэлтээ дөрвөн минутад багтаан хэлэх санал гаргав.
Үүнийг өмгөөлөгчид эсэргүүцэж, хангалттай хугацаа биш хэмээн үзлээ. Өмгөөлөгчдийн төлөөлөл 80 гаруй хуудас материалыг долоон минутад багтаан танилцуулах боломжгүй, өмгөөлөгчдийн үг хэлэх цагийг хязгаарлах нь өмгөөлөх эрхээ үзүүлж чадахгүйд хүргэж байна гэсэн саналыг хэлсэн юм.
Тиймээс шүүхчид зөвлөлдсөний дараагаар эхний санал дүгнэлтийг 10 минут, дараагийн санал дүгнэлтийг таван минут байхаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж:www.polit.mn